
Та хэсэг хугацаанд мөнгөтэй байснаас мөнгө олох аргыг сурах нь таньд илүү ашигтай аж. Хамгийн өндөр хүүтэй хадгаламж бол хүний оюуны банк. Толгой дахь мэдлэгийг хэн ч авч чадахгүй гэж боддог ч түүнийг бас устгаж, хорлож, сүйрүүлж болно. Энэ бол бидний дандаа ярьдаг архи, тамхи гэх мэт мансууруулах бүтээгдэхүүн юм. Та иймэрхүү генетикийн зэвсгийн золиос болсон бол таны толгойн дахь баялаг буюу хамгийн үнэтэй, хамгийн найдвартай, өндөр хүүтэй банкаа дээрэмдүүлж байгаатай адил аж. Ижий аав тань эрүүл сайхан төрүүлж өгсөн биеийг мансууруулах бодисноос бусдаар халамжилж хайрлаарай. Тамхи л татаж болдоггүй юм шүү үр минь гэх эцэг эхийнхээ үгийг хаалгаа хаагаад бүү мартаарай.
ТАМХИНЫ ТУХАЙ ЧУХАЛ БИЧЛЭГҮҮД
ТАМХИНЫ ТУХАЙ ЖИРГЭЭЧДИЙН СЭТГЭГДЭЛ
Үхсэн тамхи татсан ч татаагүй ч уушиг утаан дунд цоорч бхад Замаа шийдэхгүй машин унах эрх хасна утаагаа шийдэхгүй байж тамхитай тэмцэнэ
— Boldko (@boldko) February 28, 2013
архи зардаггүй 1-ний өдөр баасан гариг таараад тамхи татуулахаа байгаад дээр нь 5 0-р төгссөн машинтай бол түүнийг азгүй гэхгүй яахав
— Билгүүн (@Gumpaa) February 26, 2013
Дэлгүүрээс тамхи авах гэсэн чинь "хориотой" гэж худалдагч бүсгүй хэлснээ хулгайгаар надад тамхи зарав. Хууль бус үйлдэл хийлгэсэндээ хүлцэе.
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) March 4, 2013
Одоогоор тамхины байцаагч-туршуул 12 мянган хүн ажиллаж бгаа сурагтай. Энэ тоо яваандаа 120 мянгад хүрэх биз. ккк
— Bunza Terguun (@bunza_09) March 2, 2013
Хумуус дандаа гадаа гарч тамхи татаж бн лээ нээх гое