
Хятад, Монгол Улс хамтран төмөр зам тавьж эхэлсэн гэж “Синьхуа” агентлаг дамжуулжээ. Монгол, Хятадын хоёр дахь том боомт Сэхэгээр дайрч өнгөрөх уг төмөр зам нь Хятадын стандартын дагуу буюу 1435 мм-ийн өргөнтэй байх аж. Манай улсын төмөр замын царигийн өргөн 1520 мм. Үүнээс болоод, хоёр орны хооронд галт тэргээр бүтээгдэхүүн тээвэрлэхэд илүү зардал гардаг байна. Шинэ төмөр зам тавьснаар Сэхэ нь Монгол, Хятадын хамгийн хүчин чадал сайтай боомт болж, жилд 30 сая тонноос илүү ачаа тээвэрлэх гэнэ. Дээрх боомтыг 1992 онд улирлын чанартай ажиллуулж эхлээд 2009 онд албан ёсоор нээсэн юм.