
Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт энэ сарын 2-нд хүн амины ноцтой хэрэг гарлаа.
Тодруулбал, 30 орчим насны эрэгтэй П архи ууж согтуурсан үедээ талийгаач М-тэй маргалдаж улмаар түүнийг хүйтэн мэсээр цээжин тус газарт дөрвөн удаа хутгалж амийг нь хөнөөжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг үйлдсэнийхээ дараа хэрэгтэн П. амиа хорлохыг завдсан гэнэ. Тэрбээр нийслэлийн БЗД-ийн иргэн бөгөөд талийгаачийнд ямаа самнахаар очоод байсан аж.
Одоогоор түүнийг саатуулсан бөгөөд хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм.