
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Цензургүй сурвалжлага”-ынхаа хоёрдугаар ангийг бэлтгэх гэж Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд хандаж, оффшор данс эзэмшдэг Монгол хүмүүсийн тухай баримтуудыг бүрэн эхээр нь авахаар АНУ-ын Вашингтон руу нисэхээр төлөвлөж байхад нь хилээр гарахыг хориглосон тухай тэрбээр мэдээлж байсан. Тэгвэл саяхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус мэдээллийг авч чадсан гэдгээ мэдэгдээд хуульчдын зөвлөгөөг хүсчээ. Тэрээр "Хэдийгээр хилээр гарахыг минь хориглож эрүүгийн хэрэг үүсгэсэн ч баримтыг олж чадав. Одоо харин надад хуульчдын зөвлөгөө хэрэгтэй байна. Оффшор данстан, оффшор компани байгуулсан, хувьцаа эзэмшиж үнийн дүнгээ нуусан, ашгаа нуусан этгээдүүд бүгд УИХ-д нэр дэвшсэн байна. Эднийг шууд зарлавал Сонгуулийн хууль зөрчсөн болох уу... Тэр хэргээр бас онц хүнд гэмт хэрэгтэнд бид тооцогдох уу... энийг зөвлөж туслаач" гэсэн байна.