
Жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэг цацагдсаны дараа олон нийтийн анхаарлын төвд ороод байсан. Харин үүнийхээ төлөө тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдан, байцаалт өгч байсан. Учир нь өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг сонгуулийг будлиантуулж, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаа зорилго агуулж байгаа тул 15-20 жилийн ялтай хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгуулах гомдол гаргаснаа мэдэгдсэн.
Тэгвэл жүжигчин Б.Амараа дахин нэгэн бичлэгийг цахим ертөнцөд тавьжээ.