
УИХ болон ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 10 нэхэмжлэл гаргажээ. Үүний дагуу тус шүүхийн шүүгчид захиргааны хэрэг үүсгэн хянаж байгаа бөгөөд хараахан хуралдаанаа товлоогүй гэнэ.
Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны тавдугаар сарын 31-ний шийдвэрт гомдол гарган хянуулж буй юм байна. Хэзээ хурал хийхийг нь товлоогүй талаар тус шүүхийн албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн цагдаагийн байгууллагад Сонгуулийн хууль зөрчсөн тухай гомдол нэг бус удаа ирж, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ. Хамгийн сүүлд Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч М.Нарантуяа (Нара) иргэн Н.Ган-Од (Ганбууш)-ыг шалгуулахаар хандаад буй аж.