
Хятад, Монгол хоорондын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажил хэвийн явж байгаа тухай Эрээн хотын захиргаа мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжиллаа. Энэ бүс нь хоёр улсын хил дээр тус бүр есөн ам км буюу нийт 18 ам км газар нутаг эзэлдэг. Хятадын тал нь Эрээн, Монголын тал нь Замын-Үүдэд харьяалагдана. Энэ оны тавдугаар сард хоёр улс хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм. Одоогийн байдлаар Монгол Улс техник, эдийн засгийн үндэслэл болон эрсдэлийг үнэлэх баримт бичиг бэлтгээд буй бол Хятадын тал тус бүсийн ерөнхий болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг боловсруулан, барилгын ажлаа эхлүүлсэн байна. Энэ оны эцэс гэхэд Хятад, Монголын 50 гаруй боловсруулах үйлдвэр тус бүс рүү “нүүх” бөгөөд тэр үед гаалийн татварыг 6.5 хувиас тэг болж бууруулах гэнэ.