
“Итгэл” бүрэн дунд сургууль 6-12 дугаар ангийн сурагчдад зургаадугаар сарын 27-30-ны хооронд үнэ төлбөргүй англи хэлний сургалт явуулах гэж байна.
Зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөхийг хүсэж буй сурагчдад зориулсан энэ сургалтыг гадаад багш заах бөгөөд хамрагдахыг хүссэн хүүхдүүд энэ сарын 20-ний дотор “Итгэл” сургуулийн 402 тоотод бүртгүүлэх юм байна.
Өглөө 09:00-12:00, 13:00-18:00 цаг хүртэл хичээллэх хувиартай уг сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99878092 дугаарын утсаар авах боломжтой.