
Нэг сар хүрэхгүй хугацаа өнгөрөхөд монголчууд Үндэсний их баяр наадмаа хийхээр бүх нийтээр ес хоног амарна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан. 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар ажлын таван өдөр амардаг болсон.
Харин энэ жил долдугаар сарын 9, 10, 16, 17 амралтын өдрүүд таарч байна. Тиймээс долдугаар сарын 8-нд амарч, 18-нд ажил эхэлнэ.