
Бусан хот бол 3.6 сая хүн амтай Сөүлийн дараах хоёрдугаарт ордог том хот аж. Тиймдээ ч БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монголчуудын 20-30 хувь нь тус хотод оршин суудаг байна. Тэгвэл өнөөдөр Солонгосын агаарын тээврийн “Аэр Бусан” ХХК-ийнхэн Улаанбаатар-Бусан чиглэлд ТОГТМОЛ нислэг үйлдэхээр болж байгаа тухай мэдэгдлээ.
Тус чиглэлийн нээлтийн ёслолын арга хэмжээ 6 сарын 24-ний өдөр болох бөгөөд эхний 100 зорчигчдоо онцгой хямдралаар бэлэг барих гэнэ. Тодруулбал, Бусан хотод байрлах Дэдун эмнэлгээс эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээг 20 хувь хөнгөлөх юм байна. Цаашдаа “Аэр бусан” авиа компани Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлд долоо хоногийн мягмар, баасан гаригуудад хоёр удаа тогтмол нислэг хийхээр болжээ.
