
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-21-ний хооронд 401 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт ханджээ. Үүнээс 19 нь хэвтэн эмчлүүлж, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт нэг хүн нас барсан байна.
Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өсч байгааг албаныхан иргэдэд хувьцааны мөнгө олгож эхэлсэнтэй холбон тайлбарлалаа. Тиймээс эх орныхоо баялгаас хувь хишгээ хүртсэн хүмүүс мөнгөө зөв зохистой зүйлд зарцуулахыг уриалж байна.