
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй кино театруудыг ШӨХТГ шалгажээ. Тэд гадаадын киног зохиогчийн зөвшөөрөлтэй гаргаж буй ч дуун орчуулгатай байх шаардлагатайг онцлов. Ялангуяа хүүхэлдэйн киног хадмал бус, дуун орчуулгатай гаргахыг зөвлөсөн юм. Мөн тус газар үйлчилгээний 32 байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалган, үйлчлүүлэгчдээсээ авто зогсоол, бие засах газрын төлбөр авдаг 21 байгууллага илрүүлсэн аж.
Ингээд 17 байгууллага тус бүрийг 960 мянган төгрөгөөр торгосон байна. Үүнээс гадна тус газар МХЕГ-тай хамтран Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгажээ. Ингээд “Харгиа” цэвэрлэх байгууламжийг арьс шир боловсруулах, ноос угаах үйлдвэрийн хамтаар хотоос гаргах шаардлагатай гэж үзсэн байна. Улмаар энэ талаар тодорхой шийдвэр гарах хүртэл үйл ажиллагааг нь зогсоохоор болсон аж.