
Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн явц, байдлыг 15.00 цагийн байдлаар мэдээллээ. Баганхангай дүүрэгт сонгогчдын ирц 50 хувь давсан бол Багануурт 30.51 хувьтай байгаа нь хамгийн бага үзүүлэлт байна.
|
№ |
Дүүрэг |
Нийт сонгогчийн тоо |
Саналаа өгсөн сонгогчийн тоо (12.00 цаг) |
Саналаа өгсөн сонгогчийн тоо (15.00 цаг) |
||
|
1 |
Баянгол |
125.019 |
28.121 |
22.49% |
49.343 |
39.47% |
|
2 |
Баянзүрх |
201.702 |
38.186 |
18.93% |
72.803 |
36.09% |
|
3 |
Багануур |
18.572 |
2.498 |
13.45% |
5.667 |
30.51% |
|
4 |
Багахангай |
2.679 |
807 |
30.12% |
1.438 |
53.68% |
|
5 |
Налайх |
22.830 |
4.952 |
21.69% |
7.869 |
34.47% |
|
6 |
Сүхбаатар |
85.031 |
13.501 |
15.88% |
32.627 |
38.37% |
|
7 |
Чингэлтэй |
101.607 |
17.653 |
17.37% |
35.600 |
35.04% |
|
8 |
Хан-Уул |
95.514 |
17.984 |
18.83% |
35.870 |
37.55% |
|
9 |
Сонгинохайрхан |
190.735 |
40.747 |
21.36% |
70.066 |
36.73% |
|
|
Нийт |
843.689 |
164.449 |
19.49% |
311.283 |
36.90% |
Тэд 12.00 цагт мэдээлэл хийхдээ нийслэлийн хэмжээнд жагсаалтад бүртгэгдсэн 903.420 сонгогч бий гэж байсан бол 15.00 цагт тус тоо 843.689 болж өөрчлөгдсөн байв. Энэ тухайд нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана “843.689 бол дөнгөж сая Улсын статистик, бүртгэлийн ерөнхий газраас авсан тоо. Дүүрэг тус бүрээс авсан тоог нэмж дээрх тоог гаргасан. Орон нутагт сонгогчийн шилжилт хийлгэсэн болон нас барсан хүмүүсийн дүнг тооцож гаргасан. Гэхдээ энэ тоо нэмэгдэх магадлалтай. Үүнд сонгогчийн жагсаалтад “түр хасав” тэмдэглэгээтэй байгаа иргэдийн мэдээлэл ороогүй. Тэдгээр иргэд саналаа өгөх бүрэн боломжтой” гэсэн юм. 18.30 цагаас сонгуулийн ирцийн талаар дахин мэдээлэл хийнэ.