
Endemol Shine Group-ийн "Яг түүн шиг" шоу -г "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ 5 дугаар сарын 08-наас эхлэн ням гариг бүрийн 20:00 цагт хүргэж байгаа билээ. Тус шоуны оролцогчид нь арван дугаарын турш монгол болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн өрсөлдөх дүрэмтэй.Тэгвэл тус шоуны хагас шигшээ тоглолт болж өнгөрлөө. 9 дэх дугаарын ялагчаар Б.Маралжингоо тодорлоо.
Мөн шилдэг 6 оролцогч үзэгчдийн саналаар шалгарчээ.
Шилдэг 6 оролцогчид:
- Б.Маралжингоо
- Э.Энхзол
- Б.Амархүү
- Л.Ган-Эрдэнэ
- Э.Энхболд
- П.Баярцэнгэл нар үлдсэн бол С.Сарнай болон Н.Мөнхсоёл нар нэвтрүүлгийг орхилоо.
Дашрамд сонируулахад, А.Моцартын "Увдист лимбэ" дуурийн шөнийн хатны Ариг хамгийн гайхалтай дуулдаг Дуурийн дуучин Ө.Уянга дуучин Б.Маралжингоог "Дуурийн дуучнаар хичээллэвэл сайн дуучин болох шинжтэй юм. Герман хэллэг жоохон тиймэрхүү байлаа. Нүүр хувиргалт жүжиглэлт маш сайн байлаа. Ер нь бол гайхалтай цар хүрээтэй хоолойтой юм аа" хэмээн үнэлсэн байна.