
Энэхүү мэдээ нь хуучирсан мэдээ болно
Архангайн Цэнхэрийн халуун рашааныг зорихоор төлөвлөж байгаа бол үнэ ханш, үйлчилгээ, байршлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Архангайн төвөөс 30 км-ын зайд байрлах Цэнхэрийн халуун рашаан Монголдоо халуунаараа хоёрдугаарт ордог. Секундэд 10 литр рашаан оргилдог бөгөөд хөрсний устай холилдолгүй гардаг онцлогтой.
Рашааны эмчилгээний чанар: Уг рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг ба хуян хөөрөх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, мэдээгүй болсон хөдөлгөөний эрхтэнүүд, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл, үе булгарах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээх, ядаргаа, ядаргаанаас үүдэлтэй арьсны өвчин, ил шарх, сорви арилгах болон чихрийн шижин өвчний үед эерэг нөлөө үзүүлдэг.
Зам: Улаанбаатар - Цэцэрлэг 480 км, Цэцэрлэгээс баруун урагшаа явсан замаар явбал 29 км зайтай бөгөөд замдаа жижиг гол гаталдаг тул хур тунадас ихтэй үед суудлын тэргээр явахад хүндрэлтэй. Цэцэрлэгээс зүүн урагш чиглэсэн замаар (30 гаруй км) явахад гол гатлахгүй очдог.
Хангай Ресорт
Үнэ: 1 хүн хоногийн 75.000 төгрөг (өдрийн гурван хоол багтсан)
Захиалга: Долоодугаар сарын 16-н хүртэл захиалга дүүрсэн.
Утас: 9828-6965
Цэнхэр жигүүр
Үнэ: 1 хүн хоногийн 69.000 төгрөг (өдрийн гурван хоол багтсан)
Захиалга: Долоодугаар сарын 17-н хүртэл захиалга дүүрсэн.
Интернэт: G Mobile-ын сүлжээ муу барьдаг
Утас: 9677-7738
Дуут ресорт
Үнэ: 1 хүн хоногийн 70.000 төгрөг. (хоолны үнэ багтаагүй) Ресортын зоогийн газрын хоол нь 5000-20.000 төгрөгийн үнэтэй.
Захиалга: Долоодугаар сарын 16-н хүртэл захиалга дүүрсэн.
Сүлжээ: Мобикомын сүлжээ муу барьдаг.
Утас: 9888-1499