
Үндэсний баярын наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, агаарын хэм буурах төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Харин энэ сарын 9-нд баруун аймгийн нутгаар, 10-нд төв хэсгээр, 11, 12-нд нутгийнхаа зүүн хэсгээр хур тунадас орох төлөвтэй байна.
Долоодугаар сарын эхний арав хоногт нийслэл хотод 30-35 хэм хүрч халж буй. Харин баяр наадмын үеэр хэт халуун өдөртөө 10 хэмээр буурах аж. Энэ сарын 9, 10-нд нутгийн ихэнх хэсгээр их дуу цахилгаантай, аадар бороо үргэлжлэх орох төлөвтэй байгаагаас гадна баярын дараа буюу энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар бороо орох аж.