
Монгол улын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 болон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн саналыг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан Монгол Улсын начин Шүхэртийн Уламбаярт Улсын харцага, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавд Улсын заан цол тус тус нөхөн олгосугай” хэмээн зарлиг буулгасан юм. Улмаар улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр улсын харцага, улсын харцага Ц.Магалжав улсын заан цолны үнэмлэх тэмдэгээ гардан авчээ.