
Өнгөрсөн шөнө Францын өмнөд нутгийн Ницца хотод болсон халдлагад өртөн амь үрэгдсэн 84 хүний дурсгалыг хүндэтгэн тус улс даяар өнөөдроөөс эхлэн гурав хоногийн гашуудал зарлана.
Францын Ерөнхий сайд Мануэль Валлс хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийхдээ “Ниццагийн халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн долдугаар сарын 16-18-нд гурав хоногийн гашуудал зарлах шийдвэрийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч гаргасан. Өнөөдрөөс төрийн далбааг хагас бөхийлгөж эхэллээ” гэв.