
УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын менежерээр ажиллаж байсан Ц.Шижир гэх залууг хууль хяналтын байгууллагынхан саатуулан шалгаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө. Энэ талаар албаны хүмүүсээс лавлахад үгүйсгээгүй юм.
УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүхийг хил давж оргосон тухай мэдээлэл цацагдаж байсан ч тэрбээр товлосон өдрөө буюу долдугаар сарын 7-нд эх орондоо ирсэн аж. А.Гансүх АН-ын сонгуулийн штабаас томилсны дагуу гадаадаас туршлага судлахаар явсан юм.
Өдгөө тэдгээр хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж, зарим хүнийг албадан саатуулсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.