
Бээжингийн Шоуду олон улсын нисэх онгоцны буудал 100 гаруй нислэг тэр дундаа ихэнх нь дотоодын чиглэлүүдийн онгоцуудыг хүлээн авч чадахгүй байна. Энэ тухай агаарын боомт дээрх зорчигчид онлайнаар мэдээлсэн байна.
Наад зах нь нисэр гэж байсан 15 нислэг, Бээжинд буух гэж байсан 87 нислэгийг цуцалсан байна. Мөн зургаан нислэг хойшилсон байна. Бээжинд цаг агаарын таагүй нөхцлийн улмаас эрсдэлийн "шар" түвшинг зарлаад байна.