
Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Швейцарь улсын хотноо энэ сарын 24-24-нд болж буй. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараат 10 км-ын төрөлд Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр Монголын дугуйн спортын түүхэн дэх Дэлхийн аварга цолыг хүртсэн анхны тамирчин болж буй юм.
Бөөн гараат 10-ын төрөлд нийт 20 орны тамирчид өрсөлдөж, Чехийн тамирчин мөнгө, Италийн тамирчин хүрэл медалийн эзэн болжээ.
Сүхбаатар аймгийн "Шилийн богд" клубын тамирчирн тэрбээр "Track Mongolia" төсөлд оролцож, өнгөрөгч дөрөвдүгээр сараас бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлсэн байна. Дугуйн спортын анхны Дэлхийн аварга маань өдгөө 18 настай аж.