
95 дахь жилийнхээ түүхийг бичиж яваа МОНЦАМЭ агентлаг ойн хүрээндээ эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Энэ үеэр тус агентлагийн дарга А.Баатархуяг “Бид мэдээ, мэдээллийг анхдагч эх сурвалжаас нь түргэн шуурхай дамжуулахыг зорьдог. Цаашдаа орчин үеийн дэвшилт технологиор, олон улсад өрсөлдөхүйц ажиллах зорилготой. Мөн дэлхийн хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч, мэдээллийн сүлжээгээ өргөжүүлэн хөгжүүлнэ” гэв.
МОНЦАМЭ агентлаг эх орныхоо булан бүрт хүрдгийн зэрэгцээ 44 улсад Монголын тухай мэдээлэл түгээдэг манай хэвлэлийн ууган байгууллага билээ.