
20 хүрэхгүй хоногийн дараа Бразилын Рио де Жанейро хотод нээлтээ хийх зуны олимпын наадамд манай улс түүхэндээ хамгийн олон буюу 42, паралимпын найман тамирчинтай оролцох юм. Монголчууд 1992 оноос хойш олимпын наадамд эрх авч оролцдог болсон түүхтэй. Үүнээс өмнө 1980 онд Москвад 43 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээж, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг хүртсэн.
Манайхаас Лондон болон Бээжингийн олимпод тус бүр 29 тамирчин илгээж байжээ. Үүнээс 2008 онд Бээжингээс хос алтан медальтай ирсэн нь одоогийн байдлаар дээд амжилт юм. Тэгвэл энэ удаа 40 тамирчин эрхээ өвөртөлж, хоёр усанд сэлэгч цагаан хуудсаар оролцох эрхтэйгээр Бразил руу мордсон билээ. Риогийн олимпод тухайн улс хэчнээн тамирчнаа сойв гэсэн жагсаалтад манайх 63-т жагссан (цагаан хуудас ороогүй) байна. Харин АНУ 555 буюу хамгийн олон тамирчинтайгаараа эл жагсаалтыг тэргүүлжээ. Удаах дөрөвт нь Бразил-465 (зохион байгуулагч), Герман-425, БНХАУ-413, Австрали-410 оров.
Манай улс “Москва 1980” зуны олимпод анх удаа найман төрлөөр оролцсон бол түүнээс хойш “Барселон 1992”, “Атланта 1996”, “Лондон 2012” онд найман төрлөөр өрсөлдөж байв. Харин энэ удаа жүдо, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик, буудлага, усанд сэлэлт, байт харваа болон таеквондогийн төрлөөр өрсөлдөх болсон.
Манай 42 тамирчдын дундаж нас 26.9 бөгөөд тэдний 25 эрэгтэй, 17 эмэгтэй байна. Тэднээс 10 нь 30-аас дээш настай бол гурав нь 20 хүрээгүй.
Энэ удаагийн олимпод оролцох тамирчдыг насаар нь ангилбал:
