
Оросын алдарт "Звери" хамтлаг есдүгээр сарын 2-нд Монголд тоглолтоо хийх гэж байгаа билээ.. SHAMK entertainment болон "Аист" телевизийн хамтран зохион байгуулж буй тус тоглолтыг "Sings for Mazaalai" уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийж байгаагаараа онцлогтой юм.
Тэгвэл Звери хамтлагийн тоглолтын билет тун удахгүй худалдаанд гарах бөгөөд захиалга аваад эхэлжээ.
Билетний урьдчилсан захиалгийг тоглолтын албан ёсны лавлах 7000-2016 утсаар болон Звери Монголд хуудсанд мессэжээр авах ба түрүүлж захиалга өгсөн хүмүүст гэрээр хүргэлт хийх аж..
Билетний үнэ:
-Голын хэсэг зогсоо үзэх-15,000 төгрөг
-Хажуу суудал-10,000 төгрөг
-Голын хэсгийн суудал-15,000 төгрөг
-Тусгай буудал VIP, After VIP партинд орох эрхийн хамт 200,000 төгрөг