
Хүний хөгжил сангаас хүүхдүүдэд сар бүр олгодог халамжийг зогсоосон гэх мэдээлэл гарлаа. Үүнтэй холбогдуулан Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэнгээс тодруулав.
-Хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарсан гэдэг үнэн үү?
-Энэ жил хүүхдийн халамжид 144 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг эхний зургаан сард олгочихсон. Тэгэхээр санхүүжилт тасарсан гэж болно. Тодруулж хэлбэл, энэ сараас эхлэн хүүхдүүдэд өгөх мөнгө байхгүй гэсэн үг.
-Тэгэхээр зарим мэдээллийн хэрэгсэл “Хүүхдийн мөнгийг цаашид өгөхгүй” гэж мэдээлсэн үнэн байх нь ээ?
-Тэр ташаа мэдээлэл. Удахгүй төсвийн тодотгол хийнэ. Түүгээр санхүүжилтийг нь шийдвэрлэж өгвөл хүүхдийн мөнгийг урьдын адил олгоно. Товчхондоо, шинэ Засгийн газар хүүхдүүдэд мөнгө өгөх, эсэхийг шийдэх юм.
-Өгөхөөр болбол долдугаар сарын халамжийн мөнгийг нөхөж өгөх үү?
-Тэгнэ. Гэхдээ хэзээ санхүүжилтийг нь шийдэж, хэдэн сараас өгч эхлэх нь тодорхойгүй байна.