
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гарагт хуралдах талаар мэдэгдээд байгаа.
Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гарагт болно” гэж заасан байдаг байна.
Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдаж байхаар шийдвэрлэлээ.
Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар бямба гарагт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар даваа гарагт хуралддаг байсан юм.
Харин өнөөдөр Засгийн газар хуралдах эсэх талаар албан ёсны тов гараагүй байна.