
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадам сагсан бөмбөгийн тэмцээн боллоо. Эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 14 баг өрсөлдсөн бөгөөд нэг багт Үндэсний супер лигийн хоёр тамирчин тоглов. Эрэгтэйчүүдийн багаас аваргын төлөө Ховд аймаг, "Аврагч" спорт хорооны багтай өрсөлдлөө. Тоглолт тун ширүүн эхэлсэн Үндэсний супер лигийн шилдгүүд болох Т.Санчир, Д.Мөнхтүвшин нараар ахлуулсан Ховд аймгийн баг эцсийн мөчид өрсөлдөгчөө 99:93-аар буулган авч, Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын аваргаар тодорлоо.
Тус тоглолтод Ховд аймгийн багаас Т.Санчир 29, Болдбаатар 27, Д.Мөнхтүвшин 22, Б.Батбуян 13 оноо тус тус авч, багаа хожилд хөтлөв. Эрэгтэйчүүдийн хүрэл медалийн Д.Дэлгэрнямаар ахлуулсан Сэлэнгэ аймгийн баг хүртжээ. Эмэгтэйчүүдээсс "Аврагч" спорт хороо аваргалсан бол Дархан-Уул аймгийн ХҮДС, Баянгол дүүргийн багууд мөнгө, хүрэл медаль зүүлээ.