
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ үлдсэн дөрвөн сайдын нэрийг хуулийн хугацаанд өргөн барихыг шаардсан албан тоотыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийнхөн өнөөдөр үлдсэн дөрвөн сайд аа тодруулах ёстой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор Эрүүл мэндийн сайдад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж.Сауле, Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж эхэлжээ.