
Хэдхэн хоногийн дараа хүн төрөлхтний баяр цэнгэл олимпийн их наадам эхэлнэ. Гэтэл тамирчдыг хүлээж авах олимпийн хотхон 100 хувь ажиллахгүй байгаа аж. Олимпийн хотхоны 31 барилгын 19 нь аюулгүй байдлын стандартыг хангаагүй. 10.000 гаруй тамирчин олимпийн наадамд оролцоно. Тамирчдын түрүүч олимпийн хотхондоо байрлаж эхэлсэн бөгөөд тэдний байрлах хотхоны өрөөнүүдийн крант нь эвдрээд, эсвэл хий эргээд ус алдаж байгаа аж. Мөн барилгын дараах цэвэрлэгээ хийгдээгүй, гэрэл цахилгаангүй, хий алдагдсан байдалтай байгаа аж. Мөн 17 давхар барилгын хамгийн дээд давхарт ачаалалтай үед ус хүрэлцэхгүй байгааг тамирчид хэлж байна. Дашрамд дуулгахад манай тамирчид 17 дугаар байрны 14, 15 давхарт байрлах юм.