
Яг одоо Алибама сайтыг үндэслэгч, Хятадын тэрбумтан Жек Ма "Sky resort" жуулчны баазад Бизнесийн амжилтын талаарх илтгэл тавьж Bloomberg телевиз шууд дамжуулан орон даяар хүргэж байна.
Тэрбээр "Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Гурван жилийн өмнөхөөс өнөөдөр Монгол улс маш их хөгжсөн байгааг харж байна. Тйимээс монголчуудаар бахархаж байгаагааа хэлмээр байна. Би хөх толботой төрсөн. Монголчууд ч хөх толботой төрсөн бөгөөд дэлхий дээр хөх толботой төрсөн хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Өнөөгийн залуус маш их суралцаж хөдөлмөрлөдөг болжээ. Энэ нь надад маш бахархууштай санагдаж байгаа. Би өөрөө их сониуч зантай. Тиймээс миний өдий амжилтад хүрэхэд нөлөөлсөн гол зан маань сониуч зан гэж боддог. Би мундаг хүн биш энгийн л хүн. Олон удаа шалгалтдаа унаж байсан жирийн л нэг сурагч байлаа. Хүн өөрөө өөртөө эзэн нь болж ирээдүйн амжилтаа харж чадаж байвал заавал амжилтанд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Залуу бизнесмэнүүдийн хамгийн гол зарчим бол сайн баг хамт олон юм. Хөрөнгө оруулалт хайж зүгээр суух хэрэггүй. Харин ажилчидтайгаа найрсаг хандаж тэднийг байнга хөгжүүлж байх хэрэгтэйг хэлмээр байна. Энэ бол миний амжилтын нэгээхэн хэсэг. Би залуу байхдаа, юу ч хийж амжаагүй байхдаа баян хүмүүст атаархдаг байсан. Гэвч эцэст нь атаархаж суух бус өөрийгөө өөрчилж бэрхшээлд бууж өгөх хэрэггүй юм. Миний бага байхад аав ээж маань тэр сонинд ингэж бичсэн байна, тэр телевизээр ингэж ярьж байна тиймээс энэ мэдээлэл л үнэн хэмээн ярьдаг байсан бол өнөөгийн залуус интернэтэд гарсан зүйлд л итгэдэг болсон. Тиймээс би энэ салбарт маш амжилттай яваа гэж боддог. Бизнес эхлэхэд бэрхшээл олон гарна. Харин тэр бэрхшээлийг амжилтын үндэс болох ёстой. Та нар юу хүсч байгаагаа эхлээд мэдэх хэрэгтэй. Өөрийгөө хэзээ ч битгий гол. Ихэнх бизнесмэнүүд өрсөлдөгч нартаа дургүй байдаг. Гэвч тэднийг үзэн ядах нь чиний бизнесийг амжилтад хүрэхэд саад л болно. Атаархуу хувиа хичээсэн зан бол бидэнд хэрэггүй. Би залуу байна. Цаг нь болоогүй байна хэмээн тайвшрах хэрэггүй. Чиний гарааны бизнес юунаас ч эхэлж болно гэдгийг ойлгоорой. Ирээдүй та бүхний өмнө нээлттэй байна. Яг одооноос би юуг хамгийн сайн хийж чадах вэ гэдгээ мэдэж өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Залуу хүмүүс зүгээр суух хэрэггүй. Харин 70 настай болчоод наранд биеэ шараад хэвтэж болно. Мөн маш их өөдрөг сэтгэлзүйтэй, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Жилээс жилд технологи хурдацтай хөггжиж байгааг бид харж байна. Ертөнц өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Тиймээс энэ бүгдийг өөрийн бизнестээ ашиглаж сурах хэрэгтэй. Бие бялдраараа бус оюун ухаанаа өдөр бүр цэнэглэх хэрэгтэй. Учир нь та бүхэн маш баян орны эзэд шүү дээ. Энэ бүхнийг зөвөөр ашиглах боломж монголчуудад байна" хэмээн итгэлийнхээ эхний хэсгийг өндөрлөлөө.
Одоо түүнээс залуус сонирхсон асуултаа асууж байна.