
Найман настайдаа албадлагаар хүнтэй гэрлэж, олон жил гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байсан охин, хүний наймааны золиос болсон бүсгүй гээд бидний төсөөлж ч байгаагүй зовлон дундаас зоригтой босч, тэр ч байтугай охидыг өөртэй нь адилхан зовлон тэмцэж байгаа эмэгтэйчүүдэд олгодог Азийн охидын эрхийн шагналыг Монгол бүсгүй тодруулахаар болжээ.
Өөрт тулгарсан бэрхшээлийг даван туулж, бусдад туслах ажлыг санаачилж, манлайлан эхлүүлж хэрэгжүүлсэн, эсвэл гар гар бие оролцож буй охидод олгодог уг нэр хүндтэй шагналд манай орноос хоёр охин өрсөлдөж буй.
Пакистан, Энэтхэг, Непал, Тажикстан, Камбож гээд Азийн олон орноос нэр дэвшиж буй 15 хүчирхэг охидын материалтай танилцаж, оноо өгөх ажлыг охидын эрхийг хамгаалах "Гүнж" төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах хийж байна.
Дашрамд дурдахад, Азийн охидын эрхийн анхны шагналыг Монгол охин авч байжээ.