
Нийслэлийн Сүхбааатар дүүргийн нутагт буюу долоо дугаар хороололд байрлах Хангай хотхонд дөнгөж саяхан нэгэн эмэгтэй амиа хорлохыг завдсан хэрэг гарлаа.
Тодруулбал, Тус дүүрэгт байрлах Хангай хотхоны 502 дугаар байрны 12 давхраас 17 настай охин амиа хорлохоор зогсож байхад нь иргэд ОБГ-т дуудлага өгсөн байна. Хэргийн газарт Онцгой байдлыг аврах ангийнхан шуурхай очиж, аврах ажиллагаа явуулан эмэгтэйг үсрэх үед нь доор нь зөөлөвч дэвсэж аварсан аж.
Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгаж байна.
