
Энэ сарын 1-нээс “Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Жан Себастьян Жак Австрали, Монголын салбартаа бүтцийн өөрчлөлт хийх талаар “The Sydney Morning Herald” уламжлав. Тухайлбал, “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар 2014 оны аравдугаар сараас ажилласан Эндрью Вүдлэйгийн албыг наймдугаар сарын 1-нээс Армандо Торрес хаших болжээ.
Армандо Торрес нь “Rio Tinto”-гийн хөнгөн цагааны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж буй аж. Тэрбээр хими, уул уурхайн чиглэлээр Бразил, Испани, Австрали, Канадад 25 жил ажилласан туршлагатай юм байна. Жан Себастьян Жак мөн төмрийн хүдрийн нэгждээ бүтцийн өөрчлөлт хийж магадгүй нь. Дашрамд дурдахад, Австралийн хөрөнгийн бирж дэх “Rio Tinto” компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 11 хувиар өсчээ.