
УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталлаа. Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар болсон. Мөн Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэхээр болсон.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Су.Батболд шинэ унаагаа авчээ. Агентлагийн дарга нар "Приус-30" машиныг албандаа унаж байгаа гэнэ.