
Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд моод болоод буй матт уруулын будаг "Үндэсний" гэх тодотголтойгоор хэдхэн сарын өмнөөс худалдаалагдаж эхэлсэн. Тэгвэл үндэсний брэндийн тоог нэгээр нэмж, "Wolarsen" хэмээх матт уруулын будаг үйлдвэрлэн худалдаанд гаргасан жүжигчин Хүрэлхүүгийн охин Намуун шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Ирэх сард худалдаанд гарах гурван өнгийн уруулын будаг нь мөн л матт төрлийнх гэнэ. Тэр бүр түгээмэл худалддаггүй өнгөнүүд болох Nasu, Kami, Nobility гэх гурван өнгөний сонголттой уруулын будгийн үнийг одоогоор тогтоогоогүй байгаа аж.