
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь салбартаа өрнөж буй үйл явдлын талаар "Сайдын цаг"-т оролцож мэдээлэл хийсэн юм. Тэбээр төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын захирлуудтай тохиролцоонд хүрсний дүнд энэ жил сургалтын төлбөр нэмэгдэхгүй болсон талаар дуулгасан. Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор бүх аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж, төлөвлөсөн цаг хугацаандаа багтаан ажлаа дуусгахыг үүрэг болгосон гэнэ. Тэгвэл их сургуулиудын төлбөр хэд байх талаарх мэдээллийг хүргэж байна.
1. Монгол Улсын их сургууль
Нэг кредитийн төлбөр:
Шинжлэх ухааны сургууль: 74600 төгрөг
Хэрэглээний ШУИС:80200 төгрөг
Бизнесийн ухааны сургууль: 96600 төгрөг
Хууль зүйн сургууль: 88100 төгрөг
ОУХ Нийтийн удирдлагын сургууль: 91800 төгрөг
Үүнээс гадна суурь хураамж 224000 төгрөг нэмж төлнө.
Холбогдох утас: 77307730
2. Шинжлэх ухаан технологийн их сургууль
Өнгөрсөн жил нэг кредит нь 50300 төгрөг байсан. Энэ жил сургалтын төлбөрөө нэмэхгүй ч салбар сургуулиудын төлбөр ижил байх уу мэргэжлээсээ шалтгаалаад өөр өөр байх уу гэдэг нь тодорхой болоогүй гэнэ.
Холбогдох утас: 11324319
3. Монгол улсын боловсролын их сургууль
МУБИС 2015-2016 оны хичээлийн жилд төлбөрөө 1.9 сая төгрөгөөс дээш гаргахгүй байх тушаал гаргаж байсан. Тэгвэл энэ жил нэмэхгүй учраас оюутнууд ноднин жилийхээр төлбөрөө бодож болох нь.
Холбогдох утас: 11323102
4. Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургуулийн хувьд Нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөрийг 25 орчим хувиар, харин бусад курсийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргаж байсан.Харин энэ жилийн төлбөрийн хувьд Удирдах зөвлөлийн хурлаар нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ. Тэгвэл өнгөрсөн онд ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөр-1500000, дөрөвдүгээр курс-1200000 төгрөг байсан юм.
Холбогдох утас: 11341592
5. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулиас хамгийн өндөр хувиар сургалтын төлбөрөө нэмж байсан сургууль нь АШУҮИС. Тус сургууль шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн сургалтын төлбөрийг 45 орчим хувиар нэмж байсан. Тэгвэл энэ жил төлбөрөө нэмэхгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Өмнөх жилийн сургалтын төлбөрийн мөнгөн дүнг хавсаргав.
Бакалаврынболовсрол:
1.Анагаахын чиглэл – I –р дамжаа2.850.000
2.Эрүүл мэндийн чиглэл I –р дамжаа 2.850.000
3.Сувилахуй I –р дамжаа 2.184.000
4.Сувилахуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432
5.Эх барихуй I –р дамжаа 1.933.932
6.Эх барихуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432
Дипломын боловсрол:
7. Сувилагч /диплом/ I –р дамжаа 1.579.200
8.Уламжлалтын бага эмч, сувилагч I –р дамжаа 1.579.200
9.Эм найруулагч I –р дамжаа 1.680.000
10.Лабораторийн техникч I –р дамжаа 1.685.600
11.Эм найруулагч /1.5 жил/ I –р дамжаа 2.542.400
12.Лабораторийн техникч /1.5 жил/ I –р дамжаа 2.542.400
13.Туслах сувилагч I –р дамжаа 565.600
Төгсөлтийн дараах сургалт:
14.Мэргэжил олгох– 282,000
15. Мэргэжил дээшлүүлэх – 94,000/141,000/188,000
16. Богино хугацааны 10000 –1 кредит цаг
Бусад сургуулийн сургалтын төлбөрийг нэгдсэн байдлаар оруулав.
Соёл урлагийн их сургууль- 824000-1155000 төгрөг
Дотоод хэргийн их сургууль-төлбөргүй
Хүмүүнлэгийн ухааны их сургууль- 1500000 төгрөг
Их засаг их сургууль- 990000 төгрөг
Орхон их сургууль- 1200000 төгрөг
Отгонтэнгэр их сургууль 1040000 төгрөг
Монгол бизнес дээд сургууль- 875000 төгрөг
Мандах бүртгэл дээд сургууль-1300000 төгрөг
Улаанбаатар дээд сургууль-900000 төгрөг
Санхүү эдийн засгийн дээд сургууль-1900000 төгрөг
Оточ манрамба дээд сургууль- 1500000 төгрөг
Төмөр замын дээд сургууль- 850000 төгрөг
Шихихутаг хууль зүйн дээд сургууль-1200000 төгрөг
Сэрүүлэг дээд сургууль- 980000 төгрөг
Тэнгэр дээд сургууль- 850000 төгрөг
Идэр дээд сургууль- 1380000 төгрөг
Газарчин дээд сургууль- 800000-950000 төгрөг
Улаанбаатар-Эрдэм Оюу дээд сургууль- 900000-950000 төгрөг
Их Монгол дээд сургууль- 850000 төгрөг
Гурван эрдэнэ багшийн дээд сургууль- 850000 төгрөг
Соёмбо дээд сургууль- 700000 төгрөг
Чингис хаан дээд сургууль- 795000 төгрөг
Монголын үндэсний дээд сургууль- 895000-995000 төгрөг
Сутай дээд сургууль- 880000 төгрөг
Монгол дээд сургууль- 750000 төгрөг
Шинэ иргэншил дээд сургууль- 500000 төгрөг
Аварга дээд сургууль- 750000 төгрөг
Ач дээд сургууль- 1000000 төгрөг
Сити дээд сургууль- 1500000 төгрөг
Хөдөлмөрийн дээд сургууль- 950000 төгрөг
Олон улс судлалын дээд сургууль- 950000-1050000 төгрөг
Хангай дээд сургууль- 760000 төгрөг
Этүгэн дээд сургууль- 1500000 төгрөг
Хүрээ дээд сургууль- 1125000 төгрөг
Зохиомж дээд сургууль- 1150000 төгрөг
Хэл иргэншлийн дээд сургууль- 979000 төгрөг
Соёл-Эрдэм коллеж- 1025000 төгрөг
Мон-Алтиус биеийн тамирын дээд сургууль- 790000 төгрөг
Утга зохиол нийгмийн ажилтны коллеж- 790000 төгрөг
Энх-Орчлон коллеж- 770000 төгрөг
Сэтгүүлч коллеж- 925000 төгрөг
Сургалтын төлбөр нь эцэг эхчүүд болон оюутнуудад дарамт үүсгэдэг нь нууц биш. Харин энэ жил Засгийн газраас "Сайн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлж оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгож эхэлсэн. "Сайн оюутан" хөтөлбөрийн талаар http://unuudur.mn/article/88352 -ээс уншина уу.