
Зуны аагим халуун уур амьсгал бидэнд баяр хөөр, эрч хүчийг бэлэглэдэг ч гэлээ хэт халуун болоод ирэхээр төвөгтэй байдлыг үүсгэдэг. Гэр болон ажлын өрөөндөө агааржуулагчгүй хүмүүсийн хувьд 30 хэмээс дээш халж буй энэ өдрүүд байж суухын аргагүй байгаа нь ойлгомжтой. Бүгчим халуун цаг агаар тасралтгүй үргэлжилж байгаа энэ үед таныг тавтай байхад туслах аргуудыг хүргэж байна.

1. Цонхондоо цагаан цаас наа
Нарны хайр найргүй төөнөх халуун элчээс өрөөгөө хамгаалахын тулд жирийн цагаан цаас ашигла. Нар эгц тусч байгаа өрөөний цонхонд цаасыг бэхэлж өг. Цагаан өнгө нь нарны туяаг ойлгосноор таны өрөөнд хүн байхад тохиромжтой таатай температурыг би болгоно.

2.Зуун настын хандтай мөс
Зуун настын тос нь маш гайхалтай чийгшүүлж, тэжээл өгөхөөс гадна хамгийн гол нарны туяанд ядарсан арьсыг сэрүүцүүлж, тайвшруулдаг. Тиймээс жирийн зуун настын шүүс эсвэл цэвэр хандыг бага зэрэг устай холин хөргөгчний мөс хөлдөөгч тасалгаатай саванд хийн хөлдөө.

3: “Хөлдүү” ор
Бүхэлд нь биш л дээ. Ялангуяа бүгчим халуун шөнө агааргүйдээд унтаж чадахгүй байгаа тохиолдолд энэ арга тус болно. Дэр болон ор хөнжлийн даавуугаа гялгар уутанд хийн хөлдөөгчинд хэдэн цаг байлга. Ингэснээр та сэрүүхэн орон дээр унтах ямар аятайхан болохыг мэдрэх болно.

4. Сэнс ба Мөс
Айл бүрт л байдаг жирийн хөргөгчний тусламжтайгаар шийдэх халууныг даван гарах бас нэг арга. Хэрэв танай гэрийн агааржуулагч муу ажилладаг бол бүр ч хэрэгтэй. Үүний тулд танд сэнс болон мөс байхад л хангалттай. Жижигоэн хөлдөөсөн мөсийг томхон саванд хийн сэнсний өмнө тавиад үлээлгэ.

5. Гар цүнхэн дэх мини-сэнс
Гудамжинд гар сэнс бариад алхаж яваа хүн харах сонин л байдаг. Гэхдээ их үдийн шатам халуунд үүнээс өөр сэрүүцэх арга байхгүй бол ичих хэрэггүй. Зүгээр л цүнхэндээ хийгээд гар. Орой та гэртээ ирэхдээ өдрийг харамсахааргүй өнгөрүүлсэндээ баярлах болно.

6. Хөлс дарагч ба үс
Зарим үед тэсвэрлэж тэвчихийн аргагүй халуу шатах нь бий. Духнаас хөлс бурзайж, бороонд норсон мэт урсах нь халаг болно. Тэгвэл нүд рүүгээ шорвог хөлс оруулж хорсгохгүйн тулд үнэргүй жирийн хөлс дарагчийг ашигла. Үүнийг духандаа, үснийхээ захыг дагуулах түрхэх хэрэгтэй.

7. Шар айраг болон ундаагаа нэг минутанд хөргөх арга
Нимгэн жижиг алчуурыг норгоод шар айраг болон ундаагаа ороон хөлдөөгчинд хэсэг байлга. Цаг нь болмогц гаргаж ирээд хүйтэн алчуураа толгой дээрээ тавиад хөргөсөн шар айргаа уух шиг жаргал бүгчим халуунд үгүй биз ээ.
8.Талк

Бага хэмжээний талькыг өөрийн цагаан хэрэгсэл болон дэрэн дээрээ цацсанаар сайхан унтах болно.