
Өнгөрсөн долдугаар сар гарсаар долларын ханш үргэжилсэн өсөлт үзүүлсээр 2090 төгрөгтэй тэнцээд байна. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2086 ам.доллараар зарагдаж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2090 төгрөгөөр зарж байна.
Шинэ хичээлийн жил ойртож байгаа тул ам.долларын ханш улам өснө гэсэн мэдээллийг эдийн засагчид өгч байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны шинэ ерөнхийлөгч чуулганы мэдээлэл дээр ноцтой мэдээлэл хийсэн нь эдийн засгийн хүрээнийхэнд болгоомжлол төрүүлээд байгаа бөгөөд харин дараа нь төв банкнаас ам.долларын нөөц 1.2 байгаа талаар албаны мэдээлэл тавьсан юм.