
УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр хийнэ.
Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Эл асуудлаар өнгөрөгч долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан нь өчигдөр дуусгавар болсон.
Үүний дараа УИХ-ын Анхдугаар чуулганы хаалтыг хийхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс шийдвэрлэжээ.