
Сибирт гарсан түймрээс шалтгаалж манай орны нутаг дэвсгэрт өрөөсгөл хүр эрвээхэй болон хар хорхой ихээр орж ирэх болсон. Хүмүүсийг айдаст автуулаад буй Өрөөсгөл хүр хорхойн талаарх 10 баримтыг хүргэж байна.
1. Хүр эрвээхэйн овгийн өрөөсгөл хүр эрвээхэй юм.
2. Намрын улиралд авгалдайгаа шахах гэрэлтэй, дулаан газар хайн нүүдэллэж, хамгийн тохиромжтой газраа сонгодог.
3. Намар гарсан авгалдай өвөлжиж, хавар бүрхүүлээсээ гардаг. Үүнийг хүрэнцэр гэж нэрлэдэг. Хүрэнцэр нь хаврын турш модоор хооллож, модыг маш ихээр сүйтгэнэ.
4. Авгалдайгаа шахсан эрвээхэй шууд үхдэг.
5. Эрвээхэйний нүүдэл их үед ноосон материалтай хувцасаа шалгаж үзэх хэрэгтэй. Битүү үсэнд хучигдаж, дулаан газар шахагдсан өндөг өвлийн улирлыг ажралгүй давна. Тэд дулаан агаараар амьсгалж байдаг.
6. Байгаль дээр байдаг амьтан учир далавч болон бусад зүйлд нь хүрэхгүй л бол хүнд онцын аюул учруулах нь ховор боловч хүрсэн тохиолдолд харшил тусах магадлалтай.
7. Тоосонцор нь ихээр нүд рүү орвол сохрох аюул ч учруулж болно.
8. Гэр болон албан тасалгаанд авгалдайгаа шахсан тохиолдолд шууд устгах шаардлагатай. Бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй. Мөн угаалгын нунтагтай усаар угаавал авгалдай амьсгалах чадваргүй болж үхдэг. Харин эрвээхэйг нь заавал шатаалгүйгээр устгаж болно. Эрвээхэйнээс сэргийлэхийн тулд нүүдэллэх хугацаанд цонх, хаалгаа сайтар хаах нь чухал.
9. Хэмжээний хувьд эмэгчин нь эрэгчнээсээ харьцангуй том байдаг. Мэргэжилтнүүдийн судалснаар хамгийн том эрвээхэйн далавчны урт нь 4-5 см, биеийн урт нь 2-3.5 см байсан аж.
10. Гэрэлд дуртай, идэвхитэй цаг нь 22.00-02.00 цаг хүртэл байдаг. Идэвхитэй цагуудад нь тагт, салхивчаа хаах хэрэгтэй .