
Жил бүрийн 7-9 дүгээр сард "Ченжгүй Монгол ногоо" үзэсгэлэн зохион байгуулж буй "Мөнх ногоон амьдрал" ТББ бүтээгдэхүүнээ өчигдрөөс гэрээр хүргэж өгдөг болжээ. Голланд сортын байцаа, орос сортын манжин, герман сортын улаан лооль гээд л дэлхийд танигдсан нэр хүндтэй хүнсний ногооны сортыг эх орныхоо хөрсөнд ургуулж, хэрэглэгчдэд шууд хүргэхийг зорьж буй тус хамт олон өнгөрөгч сарын 14-нөөс эхлэн 3-р хороолол, Бичил 6, "Магнай трейд" колонкийн ард "Грийн хаус" байранд "Ченжгүй Монгол ногоо" үзэсгэлэн худалдаагаа гаргасан юм.
Химийн бодисоор бордсон ногоог Монгол хүнсний ногоо хэмээн зарж байгаа явдлыг таслан зогсоох зорилготой тус хамт олон байцаа, төмс, өргөст хэмх, манжин, чинжүү, лууван, үрлэн улаан лооль, сонгиныг 600-3500 төгрөгөөр борлуулж байгаа юм байна.