
Дөнгөж саяхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар АТГ-ын 30 гаруй хүн очжээ.
МАХН-ынхан өнөө өглөө хурал хийсэн бөгөөд Н.Энхбаяр өрөөндөө байгаа аж. АТГ-ын 10 гаруй хүн дотогшоо орж Н.Энхбаяраас байцаалт авч байгаа бол үлдсэн нь гадаа нь хүлээж байгаа аж.
Түүнчлэн Н.Энхбаярыг баривчлах гэж бус яллагдагчаар татаж буйгаа танилцуулахаар өрөө рүү нь орсон хэмээн бас нэг эх сурвалж мэдээлсэн юм.