
Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т 3.5 мангнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Газар хөдлөлт өчигдөр буюу энэ сарын 07-ны 17.41 цагт болсон байна. ОБЕГ-аас Наранбулаг сумын удирдлагуудтай холбогдоход “Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй. Хашаа байшин, барилга нурах зэрэг эрсдэл үүсээгүй” гэсэн тайлбар өгчээ.
Өнгөрсөн оны 03 сард мөн Наранбулаг сумын Хужирт багийн нутагт 4.0 магниутын хүчтэй газар хөдөлж байсан юм.