
Цаасан мөнгөний чанар, загвар, нууцлалыг харгалзан шалгаруулдаг олон улсын уралдаанд манай 20 мянган төгрөгийн дэвсгэрт гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртжээ.
ИБУИНВУ-д байрлах Олон улсын мөнгөний судалгааны институтээс зохион байгуулсан уг уралдаанд 100 гаруй орны мөнгөн тэмдэгт өрсөлдсөнөөс сонирхол татахуйц загвартай, хамгийн шилдгээр Сири улсын 1000-тын раунд шалгарсан байна.
Хоёрдугаар байрт Ираны 10 мянгатын риал, гуравдугаарт манай 20 мянгатын дэвсгэртийн хамт Камбож улсын 50 мянгатын риэл оржээ. Манай улс мөнгөн гүйлгээний эрэлт хэрэгцээ, шаардлагаа үндэслэн анх 2006 онд 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд оруулж байжээ. Тэгвэл уралдаанд “сойсон” мөнгөн дэвсгэртийг 2013 онд хэвлэсэн аж.