
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн тангараг өргөх ёслол өнгөрсөн баасан гаригт болсон. Ерөнхийлөгчийн санаачилсан эл хөтөлбөрийг гурван жил тасралтгүй хэрэгжүүлж буй бөгөөд энэ удаа 2500 гаруй оюутан хамрагджээ.
Цаашид зөвхөн их, дээд сургуулийн оюутнууд гэлтгүй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг ч хамруулан, орон нутагт ч хэрэгжүүлэх болсон нь тун сайшаалтай санагдлаа. Энэ үйл ажиллагаанд оролцсон Ерөнхийлөгч “Монголчууд хүү төрөхөд “Эх орноо манах эр цэрэгтэй боллоо” гэж бэлгэшээдэг.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэнийхээ эрхэм үүргийг биелүүлэхээр зориг шулуудаж, цэргийн суурь мэдлэг, дадлыг эзэмшин өнөөдөр тангараг өргөж буй оюутан цэргүүддээ дайчин цогтой мэнд дэвшүүлье” гэв.