
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай чөлөөт бөхийн тамирчин П.Орхон 58 кг-ийн жинд, О.Насанбурмаа 69 кг-ийн жинд барилдаж байна.
Дөнгөж сая чөлөөт бөхийн 69 кг-д О.Насанбурмаа эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах даваанд Тайванийн Чен Вен Линтэй барилдаж, 6-0 оноогоор цэвэр ялж, шөвгийн наймд шалгарлаа.