
Риогийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Энэ өдөр манай чөлөөт бөхийн тамирчин П.Орхон 58 кг-ийн жинд, О.Насанбурмаа 69 кг-ийн жинд барилдлаа.
Пүрэвдоржийн Орхон эхний тойрогт Болгарийн Мими Христоватай оноолт таарч барилдаж, 7:4 харьцаагаар үнэмлэхүй ялалт байгууллаа. Дараагийн даваанд ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Валериа Кобловатой таарах магадлалтай юм байна.