
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Энэ өдөр манай чөлөөт бөхийн тамирчин П.Орхон 58 кг-ийн жинд, О.Насанбурмаа 69 кг-ийн жинд барилдаж байна.
П.Орхон эхний тойрогт Болгарийн Мими Христоватай оноолт таарч эхний ялалтаа авсан бол дараагийн тойрогт ОХУ-ын тамирчин Валериа Кобловатай барилдаж, 11:0-оор ялагдлаа.
Хэрэв ОХУ-ын тамирчин Валериа Коблова эцсийн финалд шалгарч үлдвэл, манай бөх дагах барилдаан хийж ялвал хүрэл медалийн төлөө барилдах юм байна.