
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Энэ өдөр манай чөлөөт бөхийн тамирчин П.Орхон 58 кг-ийн жинд, О.Насанбурмаа 69 кг-ийн жинд барилдаж байна. 69 кг-д О.Насанбурмаа эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах даваанд Тайванийн Чен Вен Линтэй барилдаж шөвгийн 8-д үлдсэн. Харин хэсгийн аваргын төлөө олимпийн аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Н.Воробьёватай барилдаж, 2:4-ийн харьцаагаар ялагдлаа.