
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Энэ өдөр манай чөлөөт бөхийн тамирчин П.Орхон 58 кг-ийн жинд, О.Насанбурмаа 69 кг-ийн жинд барилдаж байна.
П.Орхон хоёр дахь тойрогтоо ОХУ-ын тамирчин Валериа Кобловатай оноолт таарч барилдан харамсалтайгаар ялагдсан ч Валериа Коблова аваргын төлөө барилдахаар болсон тул П.Орхон дагах барилдаан хийх боломжтой боллоо.
Дагах барилдаан Монголын цагаар 8 сарын 18-ны 04 цаг 16 минутад болох юм байна.